Хууль эрх зүй

Сангийн сайдын 2012 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 133 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт
Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтын журам
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Энэхүү журмаар мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох, сунгах шалгалт /цаашид шалгалт гэх/-ыг зохион байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулна.
1.2. Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтыг Сангийн сайдын тушаалаар байгуулагдсан шалгалтын комисс Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт /цаашид институт гэх/-тэй хамтран зохион байгуулна. 
1.3. Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтээс мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох сургалтын хөтөлбөрийг Нягтлан бодогчдын олон улсын холбооноос баталсан боловсролын стандартад нийцүүлэн боловсруулж мөрдөнө. 
1.4. Аудитын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 5 дахь заалтын дагуу мэргэшсэн нягтлан бодогчийн эрхийг хугацаагүй олгоход энэхүү журмын холбогдох заалтыг баримтална. 
2 дугаар зүйл. Мэргэшсэн нягтлан бодогчийн шалгалтын бүртгэл 
2.1.Аудитын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан иргэн мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтыг өгч болно.
2.2. Мэргэжлээрээ ажилласан гэдэгт нягтлан бодогчоор эсвэл нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайланг хянах, шалгах үүрэг бүхий албан тушаалтан, багш нарыг хамруулна.
 2.3 Нягтлан бодогчоос бусад мэргэжил эзэмшсэн иргэн Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтад орохын тулд институтэд мөрдөж байгаа хөтөлбөрийн дагуу сургалтанд хамрагдаж, шалгалт өгч тэнцсэн талаар нотолгоотой байна. 
2.4 Нягтлан бодох бүртгэлийн бакалаврын сургалтын хөтөлбөр дэх мэргэжлийн хичээлийн цаг нь 33 кредит цагаас доошгүй байна. 
2.5 Иргэн шалгалтанд дараах баримт, материалыг бүрдүүлж бүртгүүлнэ. Үүнд:
     2.5.1 иргэний үнэмлэх, нотариатаар батлуулсан хуулбарын хамт
     2.5.2 шалгалтанд орохыг хүссэн өргөдөл
     2.5.3 анкет
     2.5.4 ажилладаг байгууллагын тодорхойлолт
     2.5.5 төгссөн сургуулийн дипломын нотариатаар батлуулсан хуулбар
     2.5.6 3 хувь зураг
     2.5.7 нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар
     2.5.8 энэ журмын 2.3-д заасан сургалтын шаардлага хангасан нотолгоо, сертификат
     2.5.9 шалгалтын төлбөр төлсөн баримт
 2.6 Шалгуулагчийн шалгалтын төлбөрийн хэмжээг холбогдон гарах зардлын хэмжээг үндэслэн институт тогтооно.
2.7 Шалгалтын бүртгэлийн хугацаанд бүртгэлээ цуцлах тохиолдолд шалгалтын хураамжийн 50 хувийг эргүүлэн олгох ба бүртгэл дууссаны дараа ямар нэгэн шалтгаанаар шалгалтанд ороогүй тохиолдолд шалгалтын хураамжийг эргүүлэн олгохгүй, бусдад шилжүүлэн тооцохгүй болно. 
3 дугаар зүйл. Мэргэшсэн нягтлан бодогчийн шалгалтыг зохион байгуулах
 3.1. Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтыг Сангийн сайдын тушаалаар батлагдсан зохион байгуулах комисс институттэй хамтран Улаанбаатар хотод жилд 2 удаа, аймгуудад нэгээс доошгүй удаа зохион байгуулна.

3.2. Улаанбаатар хот болон орон нутагт явагдах шалгалтын хугацааг Институтээс шалгалт эхлэхээс нэг сарын өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлана.3.3. Орон нутагт явагдах шалгалтыг жилд 1-2 удаа аймгуудыг бүсчлэн нэгэн зэрэг явуулах ажлыг шалгалтын комисс зохион байгуулна. 
3.4 Шалгалтын комисс нь тухайн жилд орон нутагт зохион байгуулах шалгалтын хуваарийг оны эхэнд Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар батлуулна. Хуваарьт шалгалт авах өдөр, цаг, зохион байгуулах газрыг тодорхой заасан байна.
 3.5. Шалгалтанд орох хүмүүсийн бүртгэлийг баталсан маягтын дагуу нийслэлд институтын шалгалтын зохион байгуулалтын дэд хороо, орон нутагт аймаг, хотын Засаг даргын тамгын газрын санхүү, төрийн сангийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэн болон институтийн салбар бүртгэнэ.

3.6. Шалгалт зохион байгуулах аймгийн санхүү, төрийн сангийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэн нь шалгалтанд орох хүний урьдчилсан тоог шалгалт эхлэхээс 10 хоногийн өмнө шалгалтын комисст албан бичгээр ирүүлнэ.

3.7. Шалгалтын комисс нь орон нутгийн шалгалтын материалыг шалгалт авах өдрөөс 2 хоногийн өмнө бэлтгэж, битүүлжилнэ.

3.8. Орон нутагт явагдах шалгалтыг тухайн аймаг, хотын Засаг даргын Тамгын газрын санхүү, төрийн сангийн хэлтэс шалгалтын комиссын гишүүнтэй хамтран тогтоосон хуваарийн дагуу зохион байгуулна.

3.9. Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтад орох болзлыг хангасан аймаг орон нутгийн харьяалалтай хүн хүсвэл Улаанбаатар хот болон бусад аймагт шалгалт өгч болно.

3.10. Улаанбаатар хотын харьяалалтай иргэн зөвхөн Улаанбаатар хотод зохион байгуулагдах шалгалтанд орно.
4 дүгээр зүйл.Шалгалтыг зохион байгуулах комиссын эрх, үүрэг
 4.1. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн шалгалтын комиссын бүрэлдэхүүнийг тухайн жилд томилно. Комисс нь дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга, 7 гишүүнээс бүрдэнэ. Комиссын дарга нь Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын асуудал хариуцсан нэгжийн дарга байна.

4.2. Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох, сунгах шалгалтын комиссын бүрэлдэхүүнд Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас 4, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтээс-3, бусад байгууллагаас 3 хүний төлөөлөл байна.

4.2. Шалгалтын комиссын гишүүдийн гүйцэтгэх ажил үүрэг болон шалгалтын материалыг шифрлэх, засах хуваарийг шалгалтын комиссын дарга зохион байгуулна.
4.3. Шалгалтын материалыг сонгогдсон тестийн эх хувийг шалгалтын комиссын дарга хадгална.
 4.4. Комиссын гишүүд нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр шалгалт авах ажлын туршлагатай байна.
 
4.5. Шалгалтын комиссын дарга, гишүүд дараах эрх, үүрэгтэй. Үүнд:
4.5.1. Тестийн санд нэвтрэх код, багцалсан тестийн материал зэргийг шалгалтын комиссын даргын шийдвэрээр комиссын гишүүн хадгалах;
 4.5.2. Мэдээллийн санд хангалттай тест бүрдсэн нөхцөлд түүнээс шалгалтын тестийг санамсаргүй түүврийн аргаар сонгож бэлтгэх, нууцлалыг хадгалах;
 
4.5.3. Шалгалтын явцад хяналт тавих, хяналтыг үр өгөөжтэй дэвшилтэт арга,хэлбэрээр зохион байгуулах;
4.5.4. Шалгалтыг шудрага, ил тод байлгах зорилгоор шалгалтын материалыг засах, нэгтгэхэд хамгийн сүүлийн үеийн техник, технологи ашиглаж нийтэд мэдээлэх;   
4.5.5. Шалгалтын комиссын даргын томилсон гишүүн шалгалтын тестийг хувилан анги тус бүрээр тоолж дугтуйлан битүүмжлэх;
 4.5.6. Шалгалт эхлэхэд комиссын гишүүд шалгалтын тестийн битүүмжлэлийг шалгуулагчдаар магадлуулж задлах;
4.5.7. Шалгалтын комиссын ба ажлын хэсгийн гишүүд шалгалтын тесттэй холбогдох асуудлыг нийтийн өмнө тодруулахаас өөрөөр шалгуулагчидтай харилцахыг хориглоно;
 4.5.8. Шалгалтын комиссын ба ажлын хэсгийн гишүүд нь шалгуулагчид хоорондоо харилцах, ямар нэгэн холбооны хэрэгсэл ашиглах, материал хуулах зэрэг зөрчил гаргуулахгүйгээр шалгалтыг хянана. Зөрчил гаргасан шалгуулагчийг протоколд тэмдэглэн шалгалтын танхимаас гаргах эрхтэй;
4.5.9. Шалгалтын материалыг битүүмжилэн институтийн шалгалтын хорооны даргад шалгалтын комиссын гишүүд өөрийн биеэр хүлээлгэн өгөх;
 4.5.10. Шалгалтын комиссын дарга, гишүүд шалгалтын дүнг хөдөлгөх буюу засахыг хориглоно;
4.5.11. Шалгалтын комиссын дарга, орлогч дарга зөвшилцөн орон нутгийн шалгалт авах хүнийг комиссын гишүүдээс томилно.
4.6. Шалгалтын материал ба хариултын хуудсыг тарааснаас хойш шалгалтын анги танхимд хүн орж, гарахыг хориглоно.
4.7. Шалгалтын тестыг засагдсаны дараа нууц кодыг хөрвүүлж шалгуулагч бүрээр дүнг гаргана.
 
5 дугаар зүйл. Эрх олгох, сунгах шалгалтын үед институтын хүлээх үүрэг
5.1. Улаанбаатар хотод шалгалтанд орох иргэнийг интернет болон тусгайлан эрх олгосон бүртгэгчид биечлэн бүртгэнэ.
5.2. Шалгалтанд орох хүмүүсийг бүртгэх үйл ажиллагааг шалгалт эхлэхээс 48 цагийн өмнө тасалбар болгоно.

5.3. Шалгалтын комиссын гишүүдэд комиссын хуралдаан, шалгалтын материал бэлтгэх, шалгалт авах, материалыг засах, дүнг нэгтгэн гаргах зэрэг ажилласан цагийн тооцоог комиссын даргаар батлуулан нэг цагийн урамшууллыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувиар тооцон институтээс олгоно.
5.4. Хөдөө орон нутагт ажилласан комиссын гишүүдийн томилолтын зардлыг тухайн үед мөрдөж байгаа улс төрийн болон төрийн захиргааны албан хаагчийн албан томилолтын зам хоног, байрны зардлын хэмжээг 1,5 дахин өсгөсөн дүнгээр тооцож институтээс олгоно. 
5.5. ММНБИ нь шалгалтын дараа дараах материалыг бүрдүүлэн санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд ирүүлнэ. Үүнд:

5.5.1. Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох, эрхийн хугацаа сунгах шалгалтад тэнцсэн иргэний овог нэр, шалгалтын дүнгийн жагсаалтыг шалгалтын комиссын гишүүдээр баталгаажуулсан байдлаар
5.5.2        Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 6 дугаар сарын 29-ны өдрийн “Улсын тэмдэгтийн хураамжийн хувь, хэмжээг тогтоох тухай”  199 дүгээр тогтоолын дагуу Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох, эрхийн хугацаа сунгах шалгалтад тэнцсэн иргэний улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтын хуулбар хувь, төлсөн татварийн хэмжээг нэгтгэсэн жагсаалтын хамт тус тус ирүүлнэ.
5.6. Эрх олгох шалгалтад тэнцсэн мэргэшсэн нягтлан бодогчоор тангараг өргүүлэх ёслолын ажиллагааг институт зохион байгуулна.
5.7. Шалгалт авах анги, танхимыг /гар утасны долгион барихгүй байх боломжийг бүрдүүлэх/ бэлтгэнэ.
5.8. Институт нь мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох, сунгах шалгалтад зориулж зохих хичээл бүрээр мэдээллийн санг бүрдүүлсэн байна.
5.9. Институт нь мэдээллийн сангийн иж бүрдэл болон үнэн зөв байх үүргийг хүлээнэ.
5.10. Шалгалтын материалыг институт 6 сарын турш хадгална.
5.11. Шалгалт авах үйл ажиллагаанд шалгалтын комиссын даргатай зөвшилцөн институтын гүйцэтгэх захирлын тушаалаар томилогдсон ажлын хэсэг тусалж болно.
5.12. Ажлын хэсэгт шалгалтын үйл ажиллагаанд хяналт тавих дадлага туршлагатай / институтын багш, ажилчид болон их дээд сургуулийн нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн багш нараас бусад/ 15 хүртэлх хөндлөнгийн хүнийг оролцуулж болно.
5.13. Ажлын хэсгийн гишүүд шалгалтын комисст шалгалтын тестийг олшруулахад туслаж болно.
5.14. Ажлын хэсэг нь шалгалтын анги танхимын бэлтгэл ажлыг хангах, суудлын дугаарыг тавих, шалгуулагчийг бүртгэх, шалгалтын явцад шалгуулагчдад хяналт тавина.
6 дугаар зүйл. Шалгуулагчийн хүлээх үүрэгхариуцлага
6.1. Шалгуулагч шалгалтын байранд шалгалт эхлэхээс 30 минутын өмнө ирсэн байх шаардлагатай бөгөөд шалгалт өгөх анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна.
6.2. Энэхүү журмын 6.1-д заасан хугацаа (цаг, минут)-аас хоцорсон шалгуулагчийг шалгалтад оруулахгүй.
6.3. Шалгалтын анги танхимд гар утас, томъёоны хураангуй, ном, дэвтэр, ноорог цаас, гарын авлага, цаасан болон электрон толь бичиг, компьютер MP3, MР4, дуу хураагуур болон бусдад саад болох, хууран мэхлэх ямарваа нэгэн зүйлийг авч орохыг хориглоно.
6.4. Хариултын хуудсыг санамжийн дагуу хар өнгийн харандаагаар, бодолттой даалгаварыг хар ба хөх өнгийн үзгэн болон тосон балаар тод засваргүй бөглөнө.
6.5. Шалгуулагч биеийн эрүүл мэндийн байдлаас болон бусад шалтгаанаар шалгалтын анги, танхимаас гарсан бол шалгуулагчийн гарах хүртлээ хийсэн даалгаврыг дүгнэж зохих оноог өгнө.
6.6. Шалгуулагч шалгалтын даалгаврыг гүйцэтгэхдээ бусдаас дэмжлэг авсан, энэхүү журмын 6.3-д хориглосон зүйлийг ашигласан, бусдад тусласан, хоорондоо ярилцах зэргээр бусдад саад учруулсан бол шалгалтын журам зөрчсөнд тооцож, тухайн шалгалтын материалыг хүчингүй болгоно.
6.7. Шалгалтад өөрийнхөө оронд хүн оруулсан, бичиг баримтыг хуурамчаар үйлдэн хууран мэхлэхийг оролдсон тохиолдолд тухайн шалгуулагчийн бүртгүүлсэн болон өгсөн бүх шалгалтыг хүчингүй болгоно.
7 дугаар зүйл . Шалгалтын дүн мэдээ
7.1. Бүх шалгуулагчдын хариултын хуудсыг шалгагч машинаар засаж оноог гаргана.
7.2. Шалгалтын материал болон зөв хариултыг даалгаврын зөв хариултыг www.monicpa.mn вебсайт хэсэгчилэн байрлуулахаас гадна эмхтгэл болгон хэвлүүлж болно.
7.3. Шалгалтын оноо, жагсаалтыг шалгалтын комиссын хурлаар хэлэлцүүлэн гишүүд танилцаж, гарын үсэг зурсны дарааwww.mof.mn болон www.monicpa.mn вебсайт байрлуулна.
7.4. Шалгуулагч шалгалтын дүн, оноог өөрийн бүртгэлийн дугаар болон нууц код ашиглан www. monicpa.mn вебсайт-аас үзэж болно.

7
.5. Шалгалтын нэгдсэн дүнг шалгалтын комисс хэлэлцэж баталсан өдрөөс 1 хоногийн дараа нийтэд мэдээлнэ.
8 дугаар зүйл. Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалт,
шалгалтын үнэлгээ
8.1. Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтад орохын өмнө иргэн санхүүгийн тайлан гаргах цогц бодлого, мэдээллийн технологи, ур чадвар, мэргэжлийн ёс зүйн cургалтанд заавал хамрагдсан байна.
8.2. Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгоход дараах шалгалтыг тогтоосон хугацаанд өгсөн байна. Үүнд:
       - Бизнесийн болон татварын эрх зүй                                    3.5 цаг
       - Англи хэл                                                                                     2.0 цаг
       - Ахисан түвшний аудит ба баталгаажуулалт /АОУС/        3.5 цаг
       Санхүүгийн бүртгэл ба тайлагнал /СТОУС/                      4.0 цаг          
       - Зардал, удирдлагын бүртгэл                                                 4.0 цаг
8.3            Журмын 8.2.-т заасан шалгалтыг амжилттай өгч тэнцсэн иргэн мэргэшсэн нягтлан бодогчийн эрхийг 2 жилийн хугацаагаар авч 3 дугаар хавсралтаар батлагдсан гэрчилгээг олгоно.
 8.4. Өмнөх онуудад санхүү, зардал, удирдлагын бүртгэл болон нягтлан бодох бүртгэлийн дадлага гэсэн 2 шалгалтын аль нэгэнд нь тэнцэж хөнгөлөлт авсан иргэн нь 2013 оны 6-р сар хүртэлх хугацаанд тэнцээгүй үлдсэн шалгалтаа өгч болно.
8.5. Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтын оноо тус бүр 75 ба түүнээс дээш тохиолдолд шалгалтад тэнцсэн гэж үзнэ.
 8.6. Шалгалтын оноо нь 75 ба түүнээс дээш хувийн амжилт үзүүлсэн шалгалтын дүн 18 сарын хугацаанд хүчин төгөлдөр байна.
8.7. Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалт өгснөөс хойш 6 сарын дараа дахин шалгалт өгөхийг зөвшөөрнө.
9 дүгээр зүйл. Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх cунгах шалгалт,
шалгалтын үнэлгээ
9.1.        Мэргэшсэн нягтлан бодогчийн 2 жилийн эрх авсан иргэн нь дараах шалгалтыг тогтоосон хугацаанд өгсөн байна. Үүнд:
- Санхүүгийн менежмент                                                                                   
- Бизнесийн орчин                                                                                               
- Үнэт цаасны зах зээл                                                                                        
9.2. Журмын 9.1-т заасан шалгалтыг өгч тэнцсэн иргэнд Мэргэшсэн нягтлан бодогчийн эрхийг 5 жилийн хугацаагаар олгоно.
                                                                                                                                  
9.3. Мэргэшсэн нягтлан бодогчийн 5 жилийн эрх авсан иргэн дараах шалгалт өгнө.     Эрх олгогдсоноос хойш хоёр дахь жилд:
   - Корпораци болон бизнесийн стратеги                                                     
   - Эконометрик, статистик эдийн засгийн шинжилгээний аргууд           
 Эрх олгогдсоноос хойш тав дахь жилд:
   - Удирдлагын зөвлөгөө өгөх үйлчилгээ                     
 - Хөрөнгийн үнэлгээ                                                                                          
 - Корпорацийн засаглал                                                                                    
9.4. Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх сунгах сургалт, шалгалтын хугацаа гурван  
    долоо хоногоос хэтрэхгүй хугацаагаар үргэлжилнэ.
9.5. Эрх сунгах сургалтын хөтөлбөрийн 70-аас доошгүй хувийг мэргэшсэн нягтлан бодогчид бие дааж судалсан байвал зохино.
9.6. Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх сунгах сургалт, шалгалтын төлбөрийг ажилладаг байгууллага нь хариуцаж болно.
9.7. Журмын 9.3-д заасан шалгалтанд тэнцсэн бол 4 дүгээр хавсралтаар батлагдсан хугацаагүй эрхтэй мэргэшсэн нягтлан бодогчийн гэрчилгээг олгоно.
9.8. Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх сунгах шалгалтын оноо 75 хувь ба түүнээс дээш тохиолдолд шалгалтад тэнцсэн гэж үзнэ.
9.9. Мэргэшсэн нягтлан бодогч нь эрх сунгах аль нэг шалгалтад хангалтгүй дүн авсан бол 12 сарын дотор 2 удаа давтан өгч болно. Энэ хугацаанд давтан шалгалт өгөөгүй бол тэнцээгүйд тооцно.
10     дугаар зүйл. МНБ-ийн гэрчилгээ олгох, хүчингүй болгох
10.1         Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох, сунгах тухай шийдвэрийг шалгалтын комиссын мэдүүлснээр санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гаргана.
10.2. Аудитын тухай хуулийн 14 дугээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу мэргэшсэн нягтлан бодогчийн гэрчилгээ, хувийн тэмдгийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр олгоно.
10.3         Мэргэшсэн нягтлан бодогчдод энэ журмын 3, 4 дүгээр хавсралтаар батлагдсан “мэргэшсэн нягтлан бодогчийн гэрчилгээ”-г, “хугацаагүй эрхтэй мэргэшсэн нягтлан бодогчийн гэрчилгээ”-г монгол дээр тус тус олгоно.
10.4       Аудитын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтын дагуу дараагийн шатны шалгалтад тэнцээгүй, эсхүл хүндэтгэх шалтгаангүйгээр уг шалгалтад ороогүй мэргэшсэн нягтлан бодогчийн эрхийг хүчингүй болсонд тооцно.
10.5 Мэргэшсэн нягтлан бодогчийн гэрчилгээнд бичигдсэн эрхийн хугацаа дуусмагц, түүний эрх нь дуусах бөгөөд энэ талаар санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэр гарах хүртэл түдгэлзэх байдалд шилжинэ. Эрх нь түдгэлзсэн хугацаанд Мэргэшсэн нягтлан бодогчийн хуулиар олгогдсон эрх эдлэх, албан үүрэг гүйцэтгэхийг хориглоно.
10.6. Мэргэшсэн нягтлан бодогчийн эрхийг хүчингүй болгох саналыг институтээс санаачилж санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн шийдвэрлэнэ.
11 дүгээр зүйл . Шалгалтын өргөдөл, гомдол хүлээн авах, шийдвэрлэх
11.1. Иргэдээс ирсэн шалгалттай холбоотой өргөдөл, гомдлыг шалгалтын комисс шийдвэрлэнэ.
11.2. Шалгуулагч шалгалтын дүн, оноотой санал нийлэхгүй байгаа болон даалгаврын хариулттай холбоотой өргөдлөө бичгээр гаргаж, шалгалтын дүн зарлагдсанаас хойш ажлын 3 өдөрт багтаан Шалгалтын комиссын даргад бичгээр ирүүлнэ.
11.3. Өргөдлийг ажлын 3 өдөрт багтаан шийдвэрлэж хариуг бичгээр өгнө.
11.4. Шалгалтын дүнтэй холбогдсон маргаан гарвал шалгалтын комиссын дарга хөндлөнгийн магадлах хэсэг томилон материалыг дахин шалгуулах бөгөөд тухайн магадлах хэсгийн дүгнэлт эцсийн шийдвэр болно.
11.5. Шалтгаанаа тодорхой заагаагүй болон буцах хаяггүй өргөдлийг хүлээн авахгүй болно.
 
Сангийн сайдын 2012 оны 05 дугаар     сарын 30-ны өдрийн 133 дугаар тушаалын 2 дугаар хавсралт
Бусад орны мэргэшсэн нягтлан бодогчийн эрхтэй иргэнд
мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох журам
1 дүгээр зүйл. Ерөнхий зүйл
1.1 Аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг үндэслэн гадаад орны болон олон улсын мэргэжлийн байгууллагаас Монгол улсад болон гадаад оронд зохион байгуулсан мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтанд тэнцсэн иргэнд мэргэшсэн нягтлан бодогчийн эрхийг хугацаагүй олгоход энэ журмыг баримтална.

2 дугаар зүйл. Гадаадын байгууллагаас Монгол улсад болон гадаад оронд зохион байгуулсан мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтад тэнцсэн иргэнд мэргэшсэн нягтлан бодогчийн эрхийг хугацаагүй олгох
 2.1. Аудитын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 5 дахь заалтын дагуу мэргэшсэн нягтлан бодогчийн эрхийг хугацаагүй олгоход дараах нөхцлийг баримтална.
2.1.1 Гадаадын орны мэргэшсэн нягтлан бодогч нь шалгалтанд бүртгүүлэхдээ 1 дүгээр хавсралтаар батлагдсан журмын 2.5-т заасан баримт, материалын хамт тухайн мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгосон институт /байгууллага/-ийн жинхэнэ гишүүнийг баталсан сертификат, нотолгоог бүрдүүлнэ.
 2.1.2 Шалгалтын хөтөлбөрт нь үнэлэлт өгөх замаар тухайн иргэний шалгалт өгсөн гадаад орны буюу олон улсын мэргэжлийн байгууллагын олгосон Мэргэшсэн нягтлан бодогчийн итгэмжлэлийг институт хүлээн зөвшөөрсөн байна.

2.2 Шалгалтын комисс тухайн иргэнээс бизнесийн болон татварын хуулиар англи болон монгол хэл дээр шалгалт авна.

2.3 Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн шалгалтын комиссын саналыг үндэслэн гадаадын иргэнд Монгол улсын мэргэшсэн нягтлан бодогчийн эрхийг олгох шийдвэр гаргана.

2.4 Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгогдсон гадаадын иргэнд энэ журмын 4 дүгээр хавсралтаар батлагдсан хугацаагүй эрхтэй мэргэшсэн нягтлан бодогчийн гэрчилгээг олгоно.


Сангийн сайдын 2012 оны 05 дугаар     сарын 30-ны өдрийн 133 дугаар тушаалын 3 дугаар хавсралт


МНБ-ийн шалгалт авах vйл ажиллагааг зохион байгуулах заавар
 
Нэг. Нийтлэг vндэслэл
1.1. Сангийн сайдын 2006 оны 135 тоот тушаалаар батлагдсан “Мэргэшсэн нягтлан бодогчийн шалгалтын журам”-ын зарим заалтыг нарийсган тодруулах, шалгалтын зохион байгуулалтын горимыг тодорхойлоход энэ зааврын зорилго оршино.
Хоёр. Шалгуулагчид тавих шаардлага, бvрдvvлэх материал
2.1. Дараах шаардлагыг хангасан нягтлан бодогч мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтанд орохыг хїсч єргєдєл гаргах эрхтэй. Yvнд:
2.1.1. Их, дээд сургууль, коллежийг нягтлан бодогч мэргэжлээр бакалаврын зэрэгтэй буюу эсвэл тvvнтэй адилтгах зэрэглэлийн сургалтаар тєгссєн байх
2.1.2. Нягтлан бодогч мэргэжлээр бакалаврын зэрэг олгосон сургууль нь доорх шаардлагыг хангасан нєхцєлд тухайн мэргэжлийн зэргийг хїлээн зєвшєєрнє.
2.1.2.1. Тухайн мэргэжилтний тєгссєн сургууль нь боловсролын асуудал эрхэлсэн тєрийн захиргааны тєв байгууллагын зєвшєєрєлтэй, магадлан итгэмжлэлд орж, гэрчилгээ авсан байх.
2.1.2.2. Сургалтын хєтєлбєр дэх мэргэшvvлэх хичээлийн кредит цагийн хэмжээ нь МНБ-ын эрх олгох шалгалтад орох урьдчилсан нєхцлийг хангаж байгаа тухай ММНБИ хїлээн зєвшєєрч нийтэд зарласан байх.
2.1.2.3. НББ-ийн бакалаврын сургалтын хєтєлбєр дэх мэргэшvvлэх хичээлийн кредит цагийн хэмжээ дараах минимум шаардлагыг хангасан байх:
Мэргэшvvлэх хичээлЗаавал цуглуулах кредит
1.
2.
3.
4.
5.
6.
7.
8.
9.
10.
11.
12.
Санхvvгийн нягтлан бодох бvртгэл I
Санхvvгийн нягтлан бодох бvртгэл II
Зардлын нягтлан бодох бvртгэл
Удирдлагын нягтлан бодох бvртгэл
Ахисан тvвшний нягтлан бодох бvртгэл
Аудит
Бvртгэлийн мэдээллийн систем
Санхvvгийн менежмент
Корпорацийн санхvv
Бvртгэлийн стандарт, ёс зvй
Санхvvгийн тайлангийн шинжилгээ
Мэргэжих курс /дадлага/
3
3
3
3
3
3
3
3
2
2
3
2
 Нийт33
2.1.2.4. Нягтлан бодогчоос бусад мэргэжил эзэмшсэн мэргэжилтэн энэ журмын 2.1.2.3-д заасан мэргэшvvлэх хичээлийн кредит цагийн минимум шаардлагыг хангасан байна.
2.1.2.5. Энэ журмын 2.1.2.4-д заасан мэргэжилтэн ММНБИ-ээс баталсан хєтєлбєрийн дагуу дараах сургалтанд заавал сууж кредит цагийн зєрvvг арилгасан байна.
Хичээлийн нэрКредит цаг
а. Санхvvгийн бvртгэл
б. Зардал, удирдлагын бїртгэл
в. Санхvvгийн тайлагналын олон улсын стандарт
г. Аудитийн олон улсын стандарт
д. Нягтлан бодох бvртгэлийн дадлага
3
2
1
1
2
Гурав. Шалгуулагчдын мєрдєх зvйлс
3.1. Шалгуулагчид шалгалт эхлэхээс 20 минутын ємнє суудлаа эзэлсэн байна.
3.2. Шалгуулагч нарт бvртгэлийн дугаар, зураг бїхий энгэрийн тэмдэг тараах ба уг тэмдгийн арын дугаараар суудалд сууна. Суудлын дугаарыг єдєр бvр єєрчилнє.
3. 3. Хариултыг тусгайлан бэлдсэн хуудсанд бєглєх ба шалгуулагч єєрийн нэр, суудлын дугаар, бvртгэлийн дугаар зэрэг ямар нэгэн тэмдэглэлийг шалгалтын хуудас дээр бичихийг хориглоно.
3.4. Бїх хариултыг зєвхєн хар ба хєх нэг єнгийн бэхээр /тосон бал/ бичнэ.
3.5. Алдааг засварлахдаа дээгvvр нь дарж зурах буюу штрих хэрэглэнэ.
3.6. Шалгалтын хуудсыг бєглєж дууссаны дараа энгэрийн тэмдгийн хамт ширээн дээрээ орхих ба харин шалгалтын тестийг шалгалтын комисс болон ажлын хэсгийн гишvvд заавал хураалгаж шалгалтын єрєєнєєс гарна.
3.7 Дадлагын шалгалтаас бусад шалгалтын явцад шалгуулагчдыг танхимаас гарахыг зєвшєєрєхгїй. Хэрэв аргагvй гарах шалтгаан гарвал шалгалтын танхимд буцаж орох эрхгvй. Дадлагын шалгалтын дундуур зайлшгvй гарах шаардлага гарсан гэж шалгалтын комисс vзвэл заавал аль нэгэн гишvvний хамт гарна.
Дєрєв. Шалгалтанд авч ирэхийг хориглох зvйлс
4.1 Шалгалтын танхимд дараахь зvйлийг авч орохыг хориглоно. Vvнд
-Гар утас, чихэвч, пейжер зэрэг холбооны хэрэгсэл
-Ноорог цаас, ном сурах бичиг лекц, дадлагын хичээлийн тэмдэглэл болон тусгайлан бэлтгэсэн материал
-Гадуур хувцас, том цvнх
-Жижиг компьютер, программчлагдсан тооны машин
Тав. Шалгалтанд хангалтгvй vнэлгээ авсанд тооцох нєхцєл
5.1. Энэ журмыг 4 дугаар зїйлд заасан шалгалтанд авч ирэхийг хориглох зvйлсийг авчирч ашиглахыг оролдох
5.2. Шалгалтын дундуур гар утсаар ярих, мессеж бичих, бусад шалгуулагчидтай харилцах оролдлого гаргах
5.3. Лекц, тэмдэглэл аливаа материалыг нууж авч орох, ил гаргах, харахыг оролдох
5.4. Шалгалтын тест, шалгалтын хуудсан дээр шалгуулагч єєрийн нэр, суудлын дугаар, бvртгэлийн дугаар зэрэг ямар нэгэн тэмдэглэлийг бичих
5.5. Шалгалтын тест дээр зєвшєєрєгдсєнєєс єєр бэх, харандаа хэрэглэх, єнгє хольж бичих
Зургаа. Шалгалтын тест бэлтгэх олшруулах, нууцыг хадгалах
6.1. Шалгалтын тестийг бvрдvvлэхэд дараах горимыг баримтална.
6.1.1. Улаанбаатар хотын шалгалтын комисс шалгалт эхлэхээс 3-аас доошгїй цагийн ємнє шалгалтын тестийн сонголтыг дараах байдлаар хийнэ.
6.1.1.1. Мэдээллийн санд хангалттай тест бvрдсэн нєхцєлд тvvнээс шалгалтын тестийг багцлах,
6.1.1.2. Мэдээллийн сангаас сонголт хийх боломжгvй vед урьдчилан бэлтгэсэн хувилбаруудаас сонголт хийх
6.2. Орон нутгийн шалгалтад зориулсан хичээл тус бvрээр хагас жил тутам 10-аас доошгїй шалгалтын тестийн багцыг комисс батална. Тэдгээрээс орон нутгийн шалгалт бvрийн ємнє тестийг сонгоно.
6.3. Шалгалтын тестийг олшруулахдаа дараах журмыг баримтална.
6.3.1. Шалгалтын комиссын даргын томилсон гишїїний хяналтын доор шалгалтын ажлын хэсгийн гишvvд шалгалтын тестийг хувилан анги тус бvрээр тоолж дугтуйлан битїїмжилнэ.
6.3.2. Шалгалтын тест олшруулах байранд томилогдсон шалгалтын ба ажлын хэсгийн гишvvдээс єєр хvнийг зєвшєєрєлгvйгээр нэвтрvvлэхийг хориглоно.
6.4. Тестийн сан, багцалсан тестийн материалыг институтын нууцын эрхлэгч тусгай сейфэнд хадгална. Нууцын сейфийг онгойлгох хаах журмыг институтын ерєнхийлєгчийн тушаалаар батална.
6.5 Шалгалтын комиссын гишvvдийн гvйцэтгэх ажил vvрэг болон шалгалтын материалыг шифрлэх, засах хуваарийг шалгалтын комиссын дарга зохион байгуулна.
6.6. Шалгалтын комиссын ба ажлын хэсгийн гишvvд шалгалт эхлэхээс 30 минутын ємнє шалгалтын байранд ирж шалгалт авах бэлтгэлийг хангасан байх ёстой.
6.7. Шалгалт эхлэхэд комиссын гишvvд шалгалтын тестийн битvvмжлэлийг шалгуулагчдаар магадлуулж задлана.
6.8. Шалгалтын комиссын ба ажлын хэсгийн гишvvд нь шалгуулагчид хоорондоо харилцах, ямар нэгэн холбооны хэрэгсэл ашиглах, материал хуулах зэрэг зєрчил гаргуулахгїйгээр шалгалтыг хянана. Зєрчил гаргасан шалгуулагчийг протоколд тэмдэглэн шалгалтын танхимаас гаргах эрхтэй.
6.9. Шалгалтын комиссын ба ажлын хэсгийн гишvvд, хянагчид шалгалтын тесттэй холбогдох асуудлыг нийтийн ємнє тодруулахаас єєрєєр шалгуулагчидтай харилцахыг хориглоно.
6.10.Шалгалтын цаг дууссаны дараа шалгалтын хариултын хуудсыг хураан протокол хєтлєн шалгалтын тестээс тусад нь битvvмжилнэ. Шалгалтын тест дутаасан тохиолдолд тестийг шинээр боловсруулах зардлыг шалгалтын комиссын гишvvн хариуцна.
6.11. Битvvмжилсэн шалгалтын тестийг институтийн шалгалтын хорооны даргад шалгалтын комиссын гишvvд єєрийн биеэр хvлээлгэн єгнє.
6.12. Шалгалтын комиссын дарга, орлогч, нарийн бичиг зєвшилцєн орон нутгийн шалгалтын комиссыг томилж болно
Долоо. Шалгалтын хариултыг засах
7.1. Шалгалтын хариултыг шалгалтын комисс засаж дvгнэнэ.
7.2. Шалгалтын комиссын ажилд институтын ерєнхийлєгчийн тушаалаар томилогдсон ажлын хэсэг тусална.
7.3. Шалгуулагчийн шалгалтын хариултын хуудсыг шалгалтын дїн засахад оролцохгvй комиссын аль нэгэн гишvvн нууцаар кодолж, шалгалтын комисст єгнє.
7.4. Шалгалтын тестийг засагдсаны дараа нууц кодыг хєрвvvлж шалгуулагч бvрээр дvнг гаргана.
7.5. Жагсаалтаар гарсан дїнг хєдєлгєх буюу засахыг хориглоно.
Найм. Ажлын хэсгийн vvрэг
8.1. Ажлын хэсэг нь шалгалтын комиссын ажилд дараах чиглэлээр туслан ажиллана:
8.1.1. Шалгалтын тест олшруулах
8.1.2. Анги хуваарилах, шалгалтын анги, танхимыг бэлтгэх
8.1.3. Шалгалтын явцад шалгуулагчдад хяналт тавих
8.1.4. Шалгалтын тест засахад комисст туслан оролцох
8.1.5. Шалгалтын дvнгийн жагсаалтыг шалгалт тус бvрээр болон нэгдсэн байдлаар гаргаж, комисст танилцуулах

No comments:

Post a Comment