Thursday, December 4, 2014

Шинэ жил хаяанд ирлээ


Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе!!! 
Ажил ажил гэж гүйсээр байтал нэг л мэдэхэд Санхүүчдийн баяр, шинэ жилийн баяр хаяанд иржээ. Манай салбар жил бүр өнгөрөгч оныхоо амжилт бүтээлийг дүгнэн цэгнэж, ирэх оныхоо эрч хүчийг авахаар шинэ жилийн арга хэмжээгээ хамтдаа зохион байгуулдаг сайхан уламжлалтай билээ. Энэ удаагийн арга хэмжээг зохион байгуулах ажлыг 2013 болон 2014 оны МНБ-д зохион байгуулахаар болсон тул та бүхэн хэзээ?, хаана?, хэрхэн ямар зохион байгуулалттай хийвэл зүгээр вэ? гэсэн саналаа үлдээнэ үү

Wednesday, November 19, 2014

Орхон аймгийн нягтлан бодох бүртгэлийн VI олимпиад амжилттай зохион байгуулагдаа




ММНБИ-ийн Орхон салбар жил бүр Орхон аймгийн нягтлан бодох бүртгэлийн олимпиадыг зохион байгуулдаг уламжлалтай билээ. Энэ удаагийн 6-р олимпиадыг МУИС-ийн Орхон сургуультай хамтран 11-р сарын 10-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Олимпиадын даалгавар МУИС-ийн сургалтын төлөвлөгөөний 3-р түвшний ангийн оюутнуудын судалсан болон судлагдаж буй хичээлүүдийн хүрээнд боловсруулсан болно. Уг олимпиадад Нягтлан бодох бүртгэл, Банкны эдийн засаг-нягтлан бодох бүртгэлийн мэргэжлээр суралцаж буй 100 гаруй оюутан оролцож, мэдлэг оюунаа сорин өрсөлдөснөөс НББ-3а ангийн оюутан Ж.Ойдов тэргүүн байр, БЭЗНББ-3 ангийн Б.Пунцагмаа дэд байр, НББ-3а ангийн оюутан Ц.Азжаргал гутгаар байруудыг тус тус эзэлж, өргөмжлөл мөнгөн шагналын эзэд болцгоолоо. Тус олимпиадын тэргүүн байрын эзэн болсон Ж.Ойдов нь 2014 оны Орхон аймгийн нягтлан бодох бүртгэлийн шилдэг оюутны болзол хангасан бөгөөд уг шагналыг салбарын шинэ жилийн арга хэмжээн дээр гардуулан өгөх  юм.

Monday, October 27, 2014

Орхон аймагт Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалт амжилттай явагдлаа

Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалт 2014 оны 10 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд МУИС-ийн Орхон сургуулийн лекцийн танхимд амжилттай явагдаж өнгөрлөө. Тус шалгалт уламжлал ёсоор Аудит, Хууль эрх зүй, Санхүүгийн бүртгэл, Зардал удирдлагын бүртгэл, Англи хэл гэсэн төрлүүдээр зохион байгуулагдсан бөгөөд шалгалтанд нийт 40 шалгуулагч оролцож, дээрх хичээдүүдэд давхардсан тоогоор 106 хүн шалгалтанд хамрагджээ.
Шалгалтанд оролцогчдын 8 нь анх удаа, 32 нь өмнө эрх олгох шалгалтанд орж байсан ба үүний 27 нь ямар нэгэн хөнгөлөлт авсан нягтлан бодогчид байв.
Энэ өдрүүдэд шалгалтын комиссоор Д.Оюунчимэг, Д.Дариймаа нар Орхон аймагт томилолтоор ажилласан бөгөөд шалгалтын явцад ямар нэгэн зөрчил дутагдал гараагүй хэвийн явагдсан болно.
Шалгалтын үйл ажиллагааг явуулах нөхцөл боломжоор хангасан МУИС-ийн Орхон сургуулийн захиргаа, Орхон салбарын “МУИС” бүлгийн хамт олонд баярлаж, талархаснаа илэрхийлье!.

Манай салбараас олон шинэ мэргэшсэн нягтлан бодогч төрж, салбарын маань гишүүдийн эгнээ улам өргөжин тэлэх болтугай гэсэн ерөөлийг өргөе!.

ММНБИ-ийн Орхон салбар

Салбарын менежер Д.Отгонбаатар

Sunday, October 26, 2014

АЖИЛ ҮЙЛС БҮТЭЭЖ, АВРАН НИЙГҮҮЛСЭХ БУРХАДЫН ЗҮРХЭН ТАРНИАС

БИШРЭЛ– Хүнд хамгийн түрүүнд бишрэл гэгч төрнө. Сэтгэлд орших бишрэлийн эхний шат нь бурхан, номын сүм хийдэд ирж залбирах, буян үйлдэх, ном хуруулах, сэтгэл санаагаа итгэлээр ариусгах явдал юм. Энэ бол бишрэл.
СҮСЭГ- Хүний сэтгэл ариусгаж бишрэл номын талаасаа утгажин тогтоно. Тиймээс бурхан багш “ сүсэг бол – эрдэм бүхний суурь юм. Миний ном сургаалыг сүсэг төдийхнөөр бүү хязгаарла, мухар сүсгээр шүтэн ариун чанарыг нь бохирдуулан сэвтээхгүй байхыг захъя.” гэж айлдсан билээ.
ИТГЭЛ– Энэ бол шашинд орохын үүд юм. Бурханд, бурханы сургаал номлолд итгэлээ өгч байж шашинд орно. “ Ертөнцийн унал бүхний үүд нь мунхаг харанхуй сэтгэлээс үүдэлтэй. Мунхагийн харанхуйг таслах үүд хүн бүхэнд бий. Хүн сэтгэлээ ариусгаж, муу муухай бүхнээс ангижирч чадвал сайн сайханд аяндаа хүрнэ” гэж бурхан багш айлдсаныг санаж аврал эрэхийн хоёр гол шалтгааныг хамгийн түрүүнд мэдэх учиртай.
Шашны үндсэн ухагдахуун нь сүсэг бишрэл бөгөөд түүгээр дамжуулан та Бурхан, тэнгэрийн авралд багтаж элдэв гай барцадаас ангид байх болно.
Та сүсэг бишрэлийн хүчээр л ид шидийн оргилд хүрч зөвхөн өөрийгөө хамгаалах тухай биш, бусдад туслах сайн сайхан үйлийн эзэнд суумой. Харин ямар ч итгэл үнэмшилгүй, зөвхөн өөрийнхөө тусын тулд хар амиа хичээж, элдэв муу үйлийг бодож, хар муу санаагаар уриваас ид шидийн сайн энергийг Бурхан, тэнгэр хэзээ ч адислахгүй гэсэн ам тангарагтай байдгийг санахад илүүдэхгүй.
Шарын шашны эзэн Богд Зонхова ламын зүрхэн тарни.
Ум Аа Гүрү Базардара Сумадигирди Сидди Хум Хум. 
МИГЗЭМ 
Мигмэд зэви дэрчэн Жанрайсиг
Димэд чэнбо ванбу Жанби ян
Дүдбүн малүй жомзад Санви даг
Ганжан хайвий зүгжан Зонхава
Лувсандагбий шавла солвандэв. Богд Зонхова ламд өргөж буй залбирал бөгөөд чин сүсгээр уншиж бясалгавал үүгээр засагдахгүй элдэв харшлал нэгээхэн ч үгүй болой.
БУРХАН БАГШИЙН ЗҮРХЭН ТАРНИ
Ум Мүни Мүни Маха Мүни Шагжамүниеэ Суу Хаа 
ЛУСЫН ХААНЫ УРИЛГА
Дадъяата Дата Гадо Вагавана Нагаранза Шура Адистана Адистидэ Суу Хаа хэмээх нь лус савдагийн хорлолоос хамгаална. 
ЖАНРАЙСИГИЙН ЗҮРХЭН ТАРНИ
Ум Мани Бадмэ Хум. Маани уншсаны ач тусыг үгээр илэрхийлэхийн арга үгүй. Маанийг олон тоогоор уриваас энэ болон хойт насандаа та сэтгэл санаа амар тайван, хүн амьтны элдэв хорлол хөнөөлөөс ангид амар тайван жаргах болно.
ОчИРВААНИЙН ЗҮРХЭН ТАРНИ 
Ум Базарвани Хум Пад. Гэнэтийн гай барцад тэнгэрийн дуу цахилгаан, үер ус, галын аюулаас хамгаална.
НОГООН ДАРА-ЭХИЙН ЗҮРХЭН ТАРНИ
Ум Дарэ Дүддарэ Дүрэ Суу Хаа. Ажил үйлсээ түргэн бүтээх, өвчин зовлонгоос ангид байх, түргэн эдгэрэхэд нэн сайн.
ЯНЖИНЛХАМЫН ЗҮРХЭН ТАРНИ
Ум Бриди Дэви Мэ Хрим Ди Диста Хри. Оюун ухаанаа сэргээх, од хийморио бадраахад уншина.
ОСОРЖАМАА БУРХАНЫ ЗҮРХЭН ТАРНИ
Ум Марзэ Мам Суу Хаа. Эд малын гарзгүй энх тунх, амар амгаланд уншина. 
ЭД БАЯЛАГИЙН ОХИН ТЭНГЭР НОРЖИНЛХАМЫН ЗҮРХЭН ТАРНИ
Яа Виви Вуди Вудда Гамарагима Сама Вади Сарва Висиди Гүрүнирэ Гару. Та эд баялагыг хүсвээс энэ тарни уншаарай.
ҮР ХҮҮХЭД ХАЙРЛАГЧ БҮЖИНЛХАМЫН ЗҮРХЭН ТАРНИ
Ма Жо Самъяа Жо Рүлү Рүлү Нагмо Машани Завала Лхамо Яа Дүр Дий Ягрүма За За. Үр хүүхэд хүсэх, хүүхэд эрүүл саруул мэнд өсөн бойжиход энэ залбирлыг уншваас нэн сайн.
Ум Агани Нигани Ажили Мандили Мэеэ Суухаа. Жил, өдөр, цаг, сарны муу нөлөөлөөс бүрэн хамгаалах тул та аян замд гарахдаа заавал уншиж байгаарай. 
ГОМБО БУРХАНЫ ЗҮРХЭН ТАРНИ
Ум Базар Махагала Чим Чидраа Бигана Бинаяага Хум Хум Пад Пад Суу Хаа хэмээн залбирсны хүчээр өвчин үгээгүй ядуу, хэрүүл тэмцэл амирлаад ном буян өлзий хутаг дэлгэрэх болно.
Эр хүний хийморь сүлдийг тэтгэгч, хамт төрсөн заяан тэнгэр Говийн лха-гийн зүрхэн тарни. 
Ум Банза Диваа Саваари Баари Хум Пад хэмээхийг уншваас хамт төрсөн заяаны таван тэнгэр тантай хамт байж элдэв муу нөлөөллөөс ангид байлгах нь гарцаагүй.
ШИРНЭН СУДРЫН ТАРНИ
Дадаята Ум Гадэ Гадэ Бара Гадэ Бара Сам Гадэ Боди Суу Хаа энэ тарнийг уриваас элдэв гай барцад арилж, санасан хэрэг сэтгэлчилэн бүтмой.
МАНЗУШИР БУРХАНЫ ЗҮРХЭН ТАРНИ.
Ум Аравазани Ди. Хаана оршсон тэр газар оронд өвчин зовлон хэрүүл тэмцэл амирлаж, оюун ухаан саруулшин, ном буян дэлгэрнэ.
ЭДИЙН САХИУС ЗАМБАЛЫН ЗҮРХЭН ТАРНИ.
Ум Бадма Гордо Аръяа Замбала Хридаяа Хум Пад хэмээн олонтой уриваас эд агуурс хурын үүл мэт хурмуй.
САНДУЙН ЖҮД СУДРЫН ХУРААНГУЙ
Дүйва санва лайжүнба
Дэвшин шэгва гүнжисан
Доржэ нинво дүйва и
Дэнид жомдан шавдү сол
Доржэ сүмбо хадаба
Жанчүв дин и товвар жүр
Жанчив сэмба жал жамцо
Доржэ сэмба цэдэтов хэмээх аг тарнийн үндсэн судрыг уншсанаар хэмжээлшгүй их буян хураахын зэрэгцээ аливаа гэнэтийн аваар осол, золгүй явдлаас хамгаалах цор ганц хана хэрэм байх болно. Ташрамд дурдахад Сандуйн жүд хэмээх номыг анх гарахад ертөнц хоёр нартай боллоо хэмээн мэргэдийн магнай тэнийж байсан гэж хэлцдэг. Тэгэхлээр таныг наран мэт ивээх болно.
ДОРЖНАМЖОМ БУРХАНЫ ЗҮРХЭН ТАРНИ
Нам Шазанада Базар Гордаяа Хүлү Хүлү Диста Диста Банда Банда Хана Хана Амрида Хум Пад хэмээхийг урин уншвал үйлдсэн нүгэл хилэнц амирлаж энэ болон хойт насанд амгалан жаргах болно. 
ДүЙНХОР БУРХАНЫ ЗҮРХЭН ТАРНИ
Ума Хум Хо Хамча Мала Вара Яа Хум Пад хэмээхийг урин амны уншлагад авбаас одот ертөнцөөс үзүүлэх сөрөг нөлөөлөөс бүрэн хамгаалж Шамбалын ариун оронд саадгүй төрөх болно.
МАЙДАР БУРХАНЫ ЗҮРХЭН ТАРНИ
Ум Мээдри Мам Суу Хаа хэмээхийг уриваас ирээдүйд залрах аврагч Майдар бурхантай түргэн учирч таван цөвүүн цагийн зовлонгоос ангид байх болно.
МАНАЛ БУРХАНЫ ЗҮРХЭН ТАРНИ
Ум Бэханзэ Бэханзэ Маха Бэханзэ Самуд Гадэ Суухаа хэмээх тарнийг уншиж байвал өвчин зовлонгоос ангид байж урт насалж удаан жаргах болно.
НАРХАЖИДЫН ЗҮРХЭН ТАРНИ
Ум Ум Ум Сарва Будда Дагиниеэ Базар Варнаниеэ Базар Вирузание Хум Хум Хум Пад Пад Пад Суу Хаа. Нархажид бурхан нь цөвүүн дэвэрсэн ийм цаг үед амьтны тусыг бүтээхээр ам тангарагтай тул өнөө үеийн бидэнд тус эрдэм цаглашгүй их болно. Энэ тарнийг уншснаар элдэв гай зэтгэр хорлолоор хэзээ ч чадагдахгүй нь лавтай.
ЦАГААН ӨВГӨНИЙ ЗүРХЭН ТАРНИ
Ум сали сүли дүа түлэ таяа суухаа хэмээх тарнийг лусын хорлол, элдэв өвчинг амирлуулж өнөр олуулаа амгалан жаргахад уншина.
ШАЛШИ БУРХАНЫ ЗҮРХЭН ТАРНИ

Ум Маха Гала Гала Би Гала Рагчаа Си Домини Сангали Сэди Диви Хум Пад хэмээхийг тэрсүүдийг номхотгох, дайсныг дарахад уншваас нэн сайн.
АЛТАНГЭРЭЛИЙН ХУРААНГУЙ
Пагва Сэр-од дамбий до
Санжай дан жанчүв сэмбий тамжад ла чанцали ло
Лам Ядам сэр од дамба до дэ ван бо жалбо ла чанцал ло
Санжай Шагтүв ба дан
Гүн га во ла гаа зал ва
Шарибү шийрэв жий
Монгол вү зүнпрүл дан
Сэр-од дамба а да ди
До а ванбо жалбо лай
Дэ най жомдан дайжи дэ и цэ да диви да и
Сан аг жи циг ди даг га зал до
Дида дэ. Дадаята: Ними Ними Нимин Дарэ Сү барна Бра Вха Суухаа. 
Жигдэн сүм нанбар жэдва лаг на зэ сүм бий чог дир лог тамжид лай даг ла сүрэн шиг сүрэн шиг. Жэй лаг на доржэй мрай жий ди винда суухаа. Үүнийг чин сүсгээр уншваас Алтангэрэл судрыг уншсантай тэнцэх болно гэж зарлиглажээ.
ЖАНАГ ГАГДОГ СУДРЫН ХУРААНГУЙ 
Пагба жамбал нагбо ла чанцал ло
Жанаг ми ха анба жод.
Жанаг тамжид ми түн дог
Жанаг го бо жод бар жэд
Жанаг тамжид срог за жод
Жанаг го бо түр дү жүр
Жанаг нин за дар бэр сол
Жанаг жор зүв тамжад дог
Нод жэд Жанаг сод бар сол
Жанаг го бо гор дү сол
Нод бар Жанаг лаг бар зад
Нүр ва нүр дү дүл дү лог
Дон жи лай жи брайвү ян
Чог сүм даг бар жин жий лов.
Нинжэ сэмжий тал бар лог
Нам шэ чой жи ен сү дон
Жол бий принлай ма лүй дүв
Санжай данба дар ба дан
Дан зин гү цэ дан ба дан
Даг жаг бонлов хор зай жий
Самба чой шин дүв жүр жиг.
ЦЭВЭГМИД БУРХАНЫ ЗүРХЭН ТАРНИ: 

Ум ама рани зиван ди еи суха үүнийг эрүүл энх сайн сайхны төлөө уншаарай.
ОЮУН УХААН САЙЖРУУЛАХ ТАРНИ: Дадята гаяа зага надэ суха
АЖИЛ үЙЛС БүТЭЭХ ТАРНИ: Ум сарва шинди суха
ХАМчИН НАГВА СУДРЫН ХУРААНГУЙ
Жагар гаддү хадамса
Чамдаг хамчу шижава
Дай ан тамжид да ла жү
Жомдаан дайжий онбор дод.

Monday, October 20, 2014

МЭНДЧИЛГЭЭ


Амьдралын хэмнэлийг тоондоо багтаадаг
Арвилан хэмнэхийг ухаандаа шингээдэг
Албан байгууллагыг толгойндоо тооцоолдог
Адтай авъяаслаг нягтлан бодогч та нартаа
Энэ өдрийн гал халуун мэндийг дэвшүүлье!.
Зууны шилдэг бүтээн байгуулалт, Дэлхийн шилдэг аж ахуйн нэгж “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ээр овоглосон  Орхон аймгийн Мэргэшсэн нягтлан бодогчид бид ажил хөдөлмөрийн өндөр амжилтаар 2014 оныг угтаж байна.
Манай салбар 2013 онд бүх гишүүдийн хурлаа зохион байгуулж, Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлөө шинээр сонгон, гишүүдээ “Аравт”-ын системд шилжүүлж 11 бүлэг болгосон ба Нягтлан бодох бүртгэлийн  V Олимпиад, гишүүдийн Тасралтгүй боловсролын сургалт, Мэргэшсэн нягтлан бодогчийн шалгалтанд бэлтгэх сургалт, шалгалтыг намар, хавар нийт 2 удаа зохион байгууллаа.
Ийнхүү төлөвлөсөн арга хэмжээнүүдийг амжилттай хэрэгжүүлснээр 2013 онд ММНБИ-д гишүүдийн татварын 70%-д  9,492,000 төгрөг, сургалтын орлого 6,300,000 төгрөг, шалгалтын орлого 3,132,000 төгрөг, ном борлуулсны орлого 666,000 төгрөг нийт 19,590,000 төгрөг  төвлөрүүллээ.
Мөн шинээр 2 Мэргэшсэн нягтлан бодогчоор бүл нэмж нийт 116 гишүүнтэйгээр өнөөдрийн байдлаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Салбарын гишүүд болон ММНБИ-ийн гишүүн 3,200 гаруй мэргэшсэн нягтлан бодогч нар болон нийт нягтлан бодогчид, санхүүчиддээ ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе

ММНБИ-ийн Орхон Удирдах зөвлөлийн дарга бөгөөд Салбарын дарга Б.Алтанпүрэв



ММНБИ-ийн Орхон салбарын “МЭРГЭШСЭН НЯГТЛАН БОДОГЧДЫН НАМРЫН ӨДӨРЛӨГ” болж өнгөрлөө

Тус салбар нь гишүүдийнхээ энэ намрын уулзалт, өдөрлөгийг 10 сарын 12-ны өдөр “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн байранд зохион байгууллаа. Энэхүү өдөрлөгийн хүрээнд спортын тэмцээн, бүх гишүүдийн, хурлыг зохион байгуулж, арга хэмжээний төгсгөлд намар цагийн цайллагыг зохион байгуулж энэхүү үйл ажиллагаагаа өндөрлүүллээ.
Уг арга хэмжээг зохион байгуулах нөхцөл боломжоор хангасан “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн ерөнхий нягтлан бодогч Л.Оюунчимэгт болон идэвхтэй оролцсон нийт гишүүддээ талархаснаа илэрхийлье!.
Салбарын гишүүд “САНХҮҮЧДИЙН ЦОМ-2014”-ын төлөө спортоор өрсөлдлөө
Өдөрлөгийн арга хэмжээний хүрээнд бүх гишүүд, мэргэшсэн нягтлан бодогчдынхоо дунд гарбөмбөг, сагсанбөмбөг, ширээний теннис гэсэн спортын 3 төрөлт тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Уг тэмцээнд нийт 9 бүлгийн 60 гаруй мэргэшсэн нягтлан бодогч тамирчид оролцож, хурд, хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөснөөс Гарбөмбөгийн төрөлд Т.Очирхүү ахлагчтай “Эрдэнэт үйлдвэр” 1, 2-р бүлгийн баг 1-р байр, Т.Батдорж ахлагчтай “МУИС-Татвар” бүлгийн баг 2-р байр, Г.Энхсайхан ахлагчтай “Үйлдвэр-Төсөв-1” бүлгийн баг 3-р байр, сагсанбөмбөгийн төрөлд С.Сонинбилэг ахлагчтай “Эрдэнэт үйлдвэр” 1,2-р бүлгийн баг 1-р байр, М.Бямбадорж ахлагчтай “МУИС-Татвар” бүлгийн баг 2-р байр, Г.Оргилмөрөн ахлагчтай “Үйлдвэр-Төсөв-1” бүлгийн баг 3-р байр, ширээний теннисний төрөлд бүлэг бүрээс эрэгтэй, эмэгтэй 1, 1 тамирчид оролцож өрсөлдөснөөс, эрэгтэйчүүдийн төрөлд “Аудит-Төсөв-2” бүлгийн багаас оролцсон Д.Мэндбаяр 1-р байр, “Эрдэнэт үйлдвэр” 1, 2-р бүлгийн багаас оролцсон Д.Отгонбаяр 2-р байр, “Үйлдвэр-Төсөв-1” бүлгийн багаас оролцсон Г.Оргилмөрөн 3-р байр, эмэгтэйчүүдийн төрөлд “Аудит-Төсөв-2” бүлгийн багаас оролцсон Д.Эрдэнэчимэг 1-р байр, “МУИС-Татвар” бүлгийн багаас оролцсон Д.Буяндэлгэр 2-р байр, “Эрдэнэт үйлдвэр” 1, 2-р бүлгийн багаас оролцсон А.Дэжидмаа 3-р байруудыг тус тус эзэлж алт, мөнгө, хүрэл медалиудын эзэн болцгоож, мөнгөн шагналаар шагнууллаа.
Тэмцээний нэгдсэн дүнг бага онооны системээр дүгнэж үзвэл тэргүүн байрыг “Эрдэнэт үйлдвэр” 1, 2-р бүлэг эзэлж шилжин явах цомын эзэн боллоо.
Бүлгүүдийн тэмцээний оролцоо, үр дүн болон бүх гишүүдийн хурлын ирцийн үзүүлэлтүүд нь шилдэг бүлэг шалгаруулах үзүүлэлтэнд орох бөгөөд “Оны шилдэг бүлэг”, “Санхүүчдийн цом”-ыг салбарын шинэ жилийн баярын арга хэмжээн дээр гардуулан өгөх юм.
Бүх гишүүдийн хурал боллоо
Өдөрлөгийн арга хэмжээг тохиолдуулан оны төлөвлөгөөт, ээлжит бүх гишүүдийн хурлаа зохион байгууллаа. Хурлаар гишүүний татвар төлөлтийн талаар мэдээлэл хийж, төлөлтийг эрчимжүүлэх, 11-р сардаа багтаан төлүүлэх  үүрэг даалгаварыг бүлгийн дарга нарт, гишүүдийн тасралтгүй боловсролын сургалтанд хамрагдах судалгааг гаргаж энэхүү сургалтыг ондоо багтаан зохион байгуулах ажлыг салбарын менежерт тус тус үүрэг болгон өглөө.
Хурлаар ярилцсан өөр нэг асуудал бол 2013 оны хавар бүх гишүүд, удирдах зөвлөлийн хурлаас баталсан бүлгүүдийн “Аравт”-ын зохион байгуулалтыг гишүүдийн шилжилт хөдөлгөөн, ажлын байрны өөрчлөлт, хуучин бүлгийн харъяаллаасаа өөр бүлэгт шилжих хүсэлт зэргийг харгалзан үзэж, бага зэрэг өөрчлөх шаардлага гарсан байсан тул энэ асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, бүх гишүүдийг нийт 9 бүлэгт хуваарилж бүлгүүдийн шинэ зохион байгуулалтыг батлав.
Хурлын төгсгөлд гишүүдээс уг тэмцээнийг уламжлал болгох, цар хүрээ төрлүүдийг нэмэгдүүлэх санал гарсны дагуу ирэх жилээс уг тэмцээнийг улам боловсронгуй болгон жил бүрийн намрын улиралд зохион байгуулахаар тогтлоо.


Салбарын менежер Д.Отгонбаатар