Monday, December 18, 2017

Шалгалтын дүн

2017 оны 12-р сард авсан МНБ-ийн эрх олгох шалгалтын дүн
Орхон аймаг


Monday, December 4, 2017

МНБ-ийн эрх олгох шалгалтын зар

Санхүүчдийн баяр, УБ хотын шалгалт зэрэг арга хэмжээнүүдээс болж манай шалгалтын хуваарьт өөрчлөлт орж 2 өдөрт багтаан зохион байгуулахаар боллоо.

Thursday, November 23, 2017

Сорил хичээлийн сургалт шалгалтын хуваарь

Мэргэшсэн нягтлан бодогчийн сорил шалгалтын сургалт 11-р сарын 28-ны өдөр Орхон аймгийн татварын хэлтсийн сургалтын танхимд явагдана.
Шалгалт 12-р сарын 2-ны 12.00 цагт МУИС-ийн Эрдэнэт сургуулийн 217 тоот танхимд авна

Холбоо барих утас: 99068176
Төлбөр төлөх данс: ХААН банк 5090476146 ММНБИ

Tuesday, October 10, 2017

Мэргэшсэн нягтлан бодогчийн сургалт энэ сарын 13-наас эхэлнэ

Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтанд бэлдэх сургалтанд бүртгэж байна. Утас 99068176, 99351035

Wednesday, June 7, 2017

Friday, May 26, 2017

Тасралтгүй боловсролын сургалт зохион байгуулав

Орхон аймгийн ИТХ-аас зарласан “Төсвийн бодлого-ИТХ-ын хяналт” сэдэвт сарын аяны хүрээнд ММНБИ-ийн Орхон салбар, аймгийн санхүү төрийн сангийн хэлтэстэй хамтран мэргэжлийн болон мэргэшсэн нягтлан бодогчид, санхүүчид, ажил олгогчид зориулсан тасралтгүй боловсролын сургалтыг 2017.05.25-ны өдрийн 14.00 цагт Уурхайчин соёлын ордонд зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд аймгийн засаг даргын орлогч С.Батжаргал, ИТХ-ын тэргүүлэгч Б.Отгонбат, СТС хэлтсийн  дарга Н.Бямбацэцэг, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн СЭЗ эрхэлсэн дэд захирал Ж.Эрдэнэбилэг, Ерөнхий нягтлан бодогч С.Сүхбат нарын албаны хүмүүс хүрэлцэн ирж оролцлоо. Мөн урилгаар Монгол улсын гавъяат эдийн засагч,доктор профессор Р.Батжаргал, marketinfo.mn цахим хуудсыг санаачлагч, захирал Б.Ганболд, Ард секюритиз үнэт цаасны компанийн хөрөнгө оруулалтын шинжээч Б.Лхамдолгор, Хөрөнгө оруулалтын академийн захирал Ш.Энхмэнд нар хүрэлцэн ирж, “Шинэ эриний нягтлан бодогч”, “Хөрөнгийн зах зээл ба хувьцаа бондод хөрөнгө оруулах нь”, “Хөрөнгийн зах зээлээс хөрөнгө оруулалт татах боломж”сэдвүүдээр лекц уншлаа.  
Энэхүү сургалтанд салбарын гишүүд болон төрийн байгууллагуудын нягтлан бодогчид, санхүүчид нийлсэн 160 гаруй хүн хамрагдав.  


ММНБИ-ийн Орхон салбарын менежер Д.Отгонбаатар

 Сургалтыг нээж аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал үг хэлж, амжилт хүслээ
 Сургалтыг зохион байгуулагчид, хүрэлцэн ирсэн багш нар, зочид төлөөлөгчид