Monday, May 15, 2017

Wednesday, February 22, 2017

ММНБИ-ийн Орхон салбарыг Т.Очирхүү удирдана

ММНБИ-ийн Орхон салбарын 2017.02.20-ны өдрийн бүх гишүүдийн хурлаас сонгогдсон Удирдах зөвлөлийн анхдугаар хурал 2017.02.22-ны өдөр боллоо. Хуралд гишүүд 100%-ийн ирцтэйгээр оролцсон ба дараах асуудлуудыг шийдвэрлэлээ, Удирдах зөвлөлийн дарга бөгөөд салбарын даргаар Т.Очирхүү /"Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн тэргүүлэх нягтлан бодогч/, Салбарын менежер, нягтлан бодогчоор Д.Отгонбаатар /МУИС-ийн Орхон сургуулийн багш/, Хяналтын зөвлөлийн даргаар Б.Сүнжидмаа /Орхон аймгийн татварын хэлтсийн улсын байцаагч/ нарыг санал нэгтэйгээр тус тус сонголоо. Мөн салбарын удирдлага зохион байгуулалтын асуудлаар санал солилцож, шинэ бүтэц, зохион байгуулалтыг батлав.

Бүх гишүүдийн хурлаар шинэ удирдах зөвлөлийг сонголоо

ММНБИ-ийн Орхон салбар Бүх гишүүдийн хурлаа хийж 2017-2020 онд ажиллах удирдах зөвлөл хяналтын зөвлөлийн гишүүдээ сонголоо. Удирдах зөвлөлийн гишүүдээр Т.Очирхүү /"Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн тэргүүлэх нягтлан бодогч/, Л.Баасандорж /МУИС-ийн Орхон сургуулийн НББ-ийн тэнхимийн эрхлэгч/, Ж.Эрдэнэбилэг /"Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн санхүү эдийн засаг эрхэлсэн орлогч захирал/, Г.Энхсайхан /"Эрдэнэт-Ус ДТС" ОНӨХК-ийн санхүүгийн албаны дарга/, Д.Пүрэвсүрэн /"Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчийн орлогч/, Б.Наранцэцэг /"Эрдэнэт Булганы ЦТС" ТӨХК-ийн ерөнхий нягтлан бодогч/, Д.Буяндэлгэр /Орхон аймгийн татварын хэлтсийн улсын байцаагч/, Д.Отгонбаяр /"Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн нягтлан бодогч/, Д.Отгонбаатар /МУИС-ийн Орхон сургуулийн багш/ нар, Хяналтын зөвлөлийн гишүүдээр С.Туул /"Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн тэргүүлэх нягтлан бодогч, М.Цэнгэлмаа /Орхон аймгийн татварын хэлтсийн улсын байцаагч/, Б.Сүнжидмаа /Орхон аймгийн татварын хэлтсийн улсын байцаагч/ тус тус сонгогдлоо. 2017.02.20, Орхон аймаг








Monday, February 20, 2017

Салбарын тайлан 2013-2016

Орхон аймагт сургалт, сорил шалгалтыг зохион байгуулав

Орхон аймагт Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох сургалт 2016 оны 11 дүгээр сарын 14-25-нд явагдсан бөгөөд сургалтыг ММНБИ-ийн хөтөлбөр хариуцсан менежер Б.Батцэцэг “Өртөг ба гүйцэтгэлийн удирдлага”, “Санхүүгийн менежмент” хичээлээр, Монгол бизнес дээд сургуулийн багш Ц.Лхагвадулам “Санхүүгийн тайлагнал” хичээлээр тус тус удирдан явууллаа. Сургалтанд Орхон аймгийн төсвийн болон төрийн өмчит компаниуд, бизнесийн  салбарын 20 нягтлан бодогч хамрагдсан. 
2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “Санхүүгийн тайлан гаргах арга зүй, цогц бодлого”, “Мэдээлэл технологи, ур чадвар”, “Мэргэжлийн үнэ цэнэ, ёс зүй” хичээлүүдийн сорил шалгалтыг амжилттай зохион байгуулав.
12 дугаар сарын 02-04-ний өдрүүдэд Орхон аймагт Мэргэшсэн нягтлан бодогчийн шалгалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Салбарын менежер Д.Отгонбаатар


Орхон салбар НББ-ийн олимпиад зохион байгуулав

ММНБИ-ийн Орхон салбар жил бүр МУИС-ийн Орхон сургуулийн НББ-ийн тэнхимтэй хамтарч НББ-ийн олимпиадыг зохион байгуулдаг уламжлалтай билээ. Энэ жилийн 8-р олимпиадыг 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр зохион байгуулав. Уг олимпиадад нягтлан бодох бүртгэлийн хөтөлбөрөөр сургалцаж буй 100 гаруй оюутнууд, мэдлэг, чадвар, оюун ухаанаа сорин өрсөлдсөнөөс тэргүүн байрыг НББ-4а ангийн оюутан З.Энх-амгалан тэргүүн байр, Б.Мөнхбаяр дэд байр, Б.Азантунгалага гутгаар байрыг тус тус эзэллээ.