Орхон аймгийн ИТХ-аас зарласан “Төсвийн
бодлого-ИТХ-ын хяналт” сэдэвт сарын аяны хүрээнд ММНБИ-ийн Орхон салбар,
аймгийн санхүү төрийн сангийн хэлтэстэй хамтран мэргэжлийн болон мэргэшсэн
нягтлан бодогчид, санхүүчид, ажил олгогчид зориулсан тасралтгүй боловсролын
сургалтыг 2017.05.25-ны өдрийн 14.00 цагт Уурхайчин соёлын ордонд зохион
байгууллаа. Энэхүү арга хэмжээнд аймгийн засаг даргын орлогч С.Батжаргал, ИТХ-ын
тэргүүлэгч Б.Отгонбат, СТС хэлтсийн дарга
Н.Бямбацэцэг, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн СЭЗ эрхэлсэн дэд захирал Ж.Эрдэнэбилэг, Ерөнхий
нягтлан бодогч С.Сүхбат нарын албаны хүмүүс хүрэлцэн ирж оролцлоо. Мөн урилгаар
Монгол улсын гавъяат эдийн засагч,доктор профессор Р.Батжаргал, marketinfo.mn
цахим хуудсыг санаачлагч, захирал Б.Ганболд, Ард секюритиз үнэт цаасны
компанийн хөрөнгө оруулалтын шинжээч Б.Лхамдолгор, Хөрөнгө оруулалтын академийн
захирал Ш.Энхмэнд нар хүрэлцэн ирж, “Шинэ эриний нягтлан бодогч”, “Хөрөнгийн
зах зээл ба хувьцаа бондод хөрөнгө оруулах нь”, “Хөрөнгийн зах зээлээс хөрөнгө
оруулалт татах боломж”сэдвүүдээр лекц уншлаа.
Энэхүү сургалтанд салбарын
гишүүд болон төрийн байгууллагуудын нягтлан бодогчид, санхүүчид нийлсэн 160
гаруй хүн хамрагдав.
ММНБИ-ийн Орхон салбарын менежер Д.Отгонбаатар
Сургалтыг нээж аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал үг хэлж, амжилт хүслээ
Сургалтыг зохион байгуулагчид, хүрэлцэн ирсэн багш нар, зочид төлөөлөгчид








No comments:
Post a Comment