ММНБИ-ийн Орхон салбар жил бүр Орхон аймгийн нягтлан бодох бүртгэлийн
олимпиадыг зохион байгуулдаг уламжлалтай билээ. Энэ удаагийн 6-р олимпиадыг
МУИС-ийн Орхон сургуультай хамтран 11-р сарын 10-ны өдөр амжилттай зохион
байгууллаа. Олимпиадын даалгавар МУИС-ийн сургалтын төлөвлөгөөний 3-р түвшний
ангийн оюутнуудын судалсан болон судлагдаж буй хичээлүүдийн хүрээнд
боловсруулсан болно. Уг олимпиадад Нягтлан бодох бүртгэл, Банкны эдийн
засаг-нягтлан бодох бүртгэлийн мэргэжлээр суралцаж буй 100 гаруй оюутан оролцож,
мэдлэг оюунаа сорин өрсөлдөснөөс НББ-3а ангийн оюутан Ж.Ойдов тэргүүн байр,
БЭЗНББ-3 ангийн Б.Пунцагмаа дэд байр, НББ-3а ангийн оюутан Ц.Азжаргал гутгаар
байруудыг тус тус эзэлж, өргөмжлөл мөнгөн шагналын эзэд болцгоолоо. Тус
олимпиадын тэргүүн байрын эзэн болсон Ж.Ойдов нь 2014 оны Орхон аймгийн нягтлан
бодох бүртгэлийн шилдэг оюутны болзол хангасан бөгөөд уг шагналыг салбарын шинэ
жилийн арга хэмжээн дээр гардуулан өгөх
юм.
No comments:
Post a Comment