Monday, October 27, 2014

Орхон аймагт Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалт амжилттай явагдлаа

Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалт 2014 оны 10 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд МУИС-ийн Орхон сургуулийн лекцийн танхимд амжилттай явагдаж өнгөрлөө. Тус шалгалт уламжлал ёсоор Аудит, Хууль эрх зүй, Санхүүгийн бүртгэл, Зардал удирдлагын бүртгэл, Англи хэл гэсэн төрлүүдээр зохион байгуулагдсан бөгөөд шалгалтанд нийт 40 шалгуулагч оролцож, дээрх хичээдүүдэд давхардсан тоогоор 106 хүн шалгалтанд хамрагджээ.
Шалгалтанд оролцогчдын 8 нь анх удаа, 32 нь өмнө эрх олгох шалгалтанд орж байсан ба үүний 27 нь ямар нэгэн хөнгөлөлт авсан нягтлан бодогчид байв.
Энэ өдрүүдэд шалгалтын комиссоор Д.Оюунчимэг, Д.Дариймаа нар Орхон аймагт томилолтоор ажилласан бөгөөд шалгалтын явцад ямар нэгэн зөрчил дутагдал гараагүй хэвийн явагдсан болно.
Шалгалтын үйл ажиллагааг явуулах нөхцөл боломжоор хангасан МУИС-ийн Орхон сургуулийн захиргаа, Орхон салбарын “МУИС” бүлгийн хамт олонд баярлаж, талархаснаа илэрхийлье!.

Манай салбараас олон шинэ мэргэшсэн нягтлан бодогч төрж, салбарын маань гишүүдийн эгнээ улам өргөжин тэлэх болтугай гэсэн ерөөлийг өргөе!.

ММНБИ-ийн Орхон салбар

Салбарын менежер Д.Отгонбаатар

No comments:

Post a Comment