Monday, October 20, 2014

ММНБИ-ийн Орхон салбарын “МЭРГЭШСЭН НЯГТЛАН БОДОГЧДЫН НАМРЫН ӨДӨРЛӨГ” болж өнгөрлөө

Тус салбар нь гишүүдийнхээ энэ намрын уулзалт, өдөрлөгийг 10 сарын 12-ны өдөр “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн байранд зохион байгууллаа. Энэхүү өдөрлөгийн хүрээнд спортын тэмцээн, бүх гишүүдийн, хурлыг зохион байгуулж, арга хэмжээний төгсгөлд намар цагийн цайллагыг зохион байгуулж энэхүү үйл ажиллагаагаа өндөрлүүллээ.
Уг арга хэмжээг зохион байгуулах нөхцөл боломжоор хангасан “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн ерөнхий нягтлан бодогч Л.Оюунчимэгт болон идэвхтэй оролцсон нийт гишүүддээ талархаснаа илэрхийлье!.
Салбарын гишүүд “САНХҮҮЧДИЙН ЦОМ-2014”-ын төлөө спортоор өрсөлдлөө
Өдөрлөгийн арга хэмжээний хүрээнд бүх гишүүд, мэргэшсэн нягтлан бодогчдынхоо дунд гарбөмбөг, сагсанбөмбөг, ширээний теннис гэсэн спортын 3 төрөлт тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Уг тэмцээнд нийт 9 бүлгийн 60 гаруй мэргэшсэн нягтлан бодогч тамирчид оролцож, хурд, хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөснөөс Гарбөмбөгийн төрөлд Т.Очирхүү ахлагчтай “Эрдэнэт үйлдвэр” 1, 2-р бүлгийн баг 1-р байр, Т.Батдорж ахлагчтай “МУИС-Татвар” бүлгийн баг 2-р байр, Г.Энхсайхан ахлагчтай “Үйлдвэр-Төсөв-1” бүлгийн баг 3-р байр, сагсанбөмбөгийн төрөлд С.Сонинбилэг ахлагчтай “Эрдэнэт үйлдвэр” 1,2-р бүлгийн баг 1-р байр, М.Бямбадорж ахлагчтай “МУИС-Татвар” бүлгийн баг 2-р байр, Г.Оргилмөрөн ахлагчтай “Үйлдвэр-Төсөв-1” бүлгийн баг 3-р байр, ширээний теннисний төрөлд бүлэг бүрээс эрэгтэй, эмэгтэй 1, 1 тамирчид оролцож өрсөлдөснөөс, эрэгтэйчүүдийн төрөлд “Аудит-Төсөв-2” бүлгийн багаас оролцсон Д.Мэндбаяр 1-р байр, “Эрдэнэт үйлдвэр” 1, 2-р бүлгийн багаас оролцсон Д.Отгонбаяр 2-р байр, “Үйлдвэр-Төсөв-1” бүлгийн багаас оролцсон Г.Оргилмөрөн 3-р байр, эмэгтэйчүүдийн төрөлд “Аудит-Төсөв-2” бүлгийн багаас оролцсон Д.Эрдэнэчимэг 1-р байр, “МУИС-Татвар” бүлгийн багаас оролцсон Д.Буяндэлгэр 2-р байр, “Эрдэнэт үйлдвэр” 1, 2-р бүлгийн багаас оролцсон А.Дэжидмаа 3-р байруудыг тус тус эзэлж алт, мөнгө, хүрэл медалиудын эзэн болцгоож, мөнгөн шагналаар шагнууллаа.
Тэмцээний нэгдсэн дүнг бага онооны системээр дүгнэж үзвэл тэргүүн байрыг “Эрдэнэт үйлдвэр” 1, 2-р бүлэг эзэлж шилжин явах цомын эзэн боллоо.
Бүлгүүдийн тэмцээний оролцоо, үр дүн болон бүх гишүүдийн хурлын ирцийн үзүүлэлтүүд нь шилдэг бүлэг шалгаруулах үзүүлэлтэнд орох бөгөөд “Оны шилдэг бүлэг”, “Санхүүчдийн цом”-ыг салбарын шинэ жилийн баярын арга хэмжээн дээр гардуулан өгөх юм.
Бүх гишүүдийн хурал боллоо
Өдөрлөгийн арга хэмжээг тохиолдуулан оны төлөвлөгөөт, ээлжит бүх гишүүдийн хурлаа зохион байгууллаа. Хурлаар гишүүний татвар төлөлтийн талаар мэдээлэл хийж, төлөлтийг эрчимжүүлэх, 11-р сардаа багтаан төлүүлэх  үүрэг даалгаварыг бүлгийн дарга нарт, гишүүдийн тасралтгүй боловсролын сургалтанд хамрагдах судалгааг гаргаж энэхүү сургалтыг ондоо багтаан зохион байгуулах ажлыг салбарын менежерт тус тус үүрэг болгон өглөө.
Хурлаар ярилцсан өөр нэг асуудал бол 2013 оны хавар бүх гишүүд, удирдах зөвлөлийн хурлаас баталсан бүлгүүдийн “Аравт”-ын зохион байгуулалтыг гишүүдийн шилжилт хөдөлгөөн, ажлын байрны өөрчлөлт, хуучин бүлгийн харъяаллаасаа өөр бүлэгт шилжих хүсэлт зэргийг харгалзан үзэж, бага зэрэг өөрчлөх шаардлага гарсан байсан тул энэ асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, бүх гишүүдийг нийт 9 бүлэгт хуваарилж бүлгүүдийн шинэ зохион байгуулалтыг батлав.
Хурлын төгсгөлд гишүүдээс уг тэмцээнийг уламжлал болгох, цар хүрээ төрлүүдийг нэмэгдүүлэх санал гарсны дагуу ирэх жилээс уг тэмцээнийг улам боловсронгуй болгон жил бүрийн намрын улиралд зохион байгуулахаар тогтлоо.


Салбарын менежер Д.Отгонбаатар

No comments:

Post a Comment