Арвилан хэмнэхийг ухаандаа шингээдэг
Албан байгууллагыг толгойндоо тооцоолдог
Адтай авъяаслаг нягтлан бодогч та нартаа
Энэ өдрийн гал халуун мэндийг дэвшүүлье!.
Зууны шилдэг бүтээн байгуулалт, Дэлхийн шилдэг аж
ахуйн нэгж “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ээр овоглосон
Орхон аймгийн Мэргэшсэн нягтлан бодогчид бид ажил хөдөлмөрийн өндөр
амжилтаар 2014 оныг угтаж байна.
Манай салбар 2013 онд бүх гишүүдийн хурлаа зохион
байгуулж, Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлөө шинээр сонгон, гишүүдээ “Аравт”-ын
системд шилжүүлж 11 бүлэг болгосон ба Нягтлан бодох бүртгэлийн V Олимпиад, гишүүдийн Тасралтгүй боловсролын
сургалт, Мэргэшсэн нягтлан бодогчийн шалгалтанд бэлтгэх сургалт, шалгалтыг
намар, хавар нийт 2 удаа зохион байгууллаа.
Ийнхүү төлөвлөсөн арга хэмжээнүүдийг амжилттай
хэрэгжүүлснээр 2013 онд ММНБИ-д гишүүдийн татварын 70%-д 9,492,000 төгрөг, сургалтын орлого 6,300,000
төгрөг, шалгалтын орлого 3,132,000 төгрөг, ном борлуулсны орлого 666,000 төгрөг
нийт 19,590,000 төгрөг төвлөрүүллээ.
Мөн шинээр 2 Мэргэшсэн нягтлан бодогчоор бүл нэмж
нийт 116 гишүүнтэйгээр өнөөдрийн байдлаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Салбарын гишүүд болон ММНБИ-ийн гишүүн 3,200 гаруй
мэргэшсэн нягтлан бодогч нар болон нийт нягтлан бодогчид, санхүүчиддээ ажил
хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе
ММНБИ-ийн Орхон
Удирдах зөвлөлийн дарга бөгөөд Салбарын дарга Б.Алтанпүрэв

No comments:
Post a Comment